Wednesday, December 26, 2018

Last ten days of the first season

Pleasant Autumn/Налгар намар
We apologize for the belated report of the last 10 days of the autumn season at Dariganga bird ringing station. Weather was extremely varied with strong wind, rain, snow and some days were cold and windy from mid to end of the week (between 20th and 22th September). On those days we didn’t operate mist nets. However, weather has changed into sunny and warm, throughout the last days of the 10 days. The wind brought lots of bird and new species, and we were working busy in the good weather condition.
We ringed 671 individuals belonging 24 species, between 17th and 27th September. Rustic buntingDaurian redstart, Siberian accentor, Red flanked-bluetail, Pallas's rosefinch and Eurasian magpie were newly captured species. However, Daurian redstart was firstly seen near the camp and the species was captured 3 days after that. Dominant ringed birds were Pallas’s leaf-warbler, Little bunting and Yellow-browed warbler. It seems that Moltsog sand dune is a suitable stop over habitat for East Asian Phylloscopus warblers. Because, we ringed around 1020 individuals of 6 Phylloscopus species for a month. It makes 50% of total captured birds!

Сүүлийн мэдээг оруулалгүй удсанд та бүхэнээс хүлцэл өчье. Дарьганга шувуу бөгжлөх суурингийн сүүлийн 10 хоногийн мэдээг танилцуулж байна. Долоо хоногийн дундаас сүүл хүртэл буюу 9 сарын 20 –оос 22-ны хооронд хүчтэй салхитай, зарим өдрийн турш цастай, бороотой харьцангуй сэрүүхэн өдрүүд үргэлжилсэн. Энэ өдрүүдэд тор нээж, шувуу барих ажлыг үндсэндээ зогсоосон. Хэдий тийм боловч долоо хоногийн сүүлийн өдөр цаг агаар тогтворжиж, дамжин өнгөрөх нүүдлийн шувуудын тоо нэмэгдэж, шинэ зүйлүүд ч баригдсан. 
9 сарын 17-оос 27-ны хооронд 24 зүйлийн 671 шувуу барьж бөгжлөв. Шинээр баригдсан зүйлүүд нь харшанаа хөмрөг, дагуур галсүүлт, шивэр хайруулдай, хөхзоот гургалдай, алаг шаазгай байлаа. Дагуур галсүүлт суурингийн орчимд ажиглагдсанаас хойш гурав хоногийн дараа торонд баригдсан. Хамгийн их бөгжилсөн зүйлүүд жирхэн дуучшувуу, борлог дуучшувуу, борлог хөмрөг байв. Бөгжлөгдөж буй зүйлүүдийн бодгалийн тооноос харвал Дарьгангын энэхүү өвөрмөц амьдрах орчин нь дууч шувууд (Phylloscopus)-ын хувьд илүү чухал нүүдлийн түшиц нутаг болох нь харагдаж байна. Бид нэг сарын хугацаанд 6 зүйлийн 1020 гаран дууч шувуу бөгжилсөн байна. Энэ нь нийт баригдсан шувуудын 50% нь юм.
Most ringed and interesting species were:
Хамгийн их бөгжлөгдсөн бөгөөд сонирхол татхуйц шувуудын жагсаалт:
Жирхэн дуучшувуу – Pallas's Leaf-warbler – 203
Борлог хөмрөг - Little bunting – 192
Борлог дуучшувуу - Yellow browed warbler - 96
Өнгөлүүрт гургалдай – Siberian Rubythroat 45
Хөхтүрүүт хөмрөг - Black faced bunting – 34
Бүхт дуучшувуу - Dusky warbler – 24
Умардын дуучшувуу – Arctic warbler - 24
Дагуур галсүүлт – Daurian redstart - 11
Хөхзоот гургалдай – Red flanked-bluetail - 6
Сибирийн хайруулдай – Siberian accentor - 6
Алаг бужирга – Brambling - 2
Алаг шаазгай – Euraisan magpie - 2
Морин харцага – Eurasian sparrowhawk - 1
Хар шанаат хөмрөг – Rustic bunting - 1
Ягаан бужмар - Pallas's rosefinch-1
Хөхзоот гургалдай – Red flanked-bluetail
Дагуур галсүүлт – Daurian redstart

Сибирийн хайруулдай – Siberian accentor
Ягаан бужмар - Pallas's rosefinch
Хар шанаат хөмрөг – Rustic bunting
Алаг шаазгай – Euraisan magpie
Морин харцага – Eurasian sparrowhawk

Tuesday, September 18, 2018

The third week: 1000th bird

 It was mostly windy and had some rain in last week, but we worked very hard and were busy in the morning calm conditions. Although, we are using only three nets (20-30 meters in length each) for bird catching, we have already ringed more than 1000 birds for these 3 weeks. We are planning to place more nets and to do breeding study of some local species in the following year. Therefore, we will be happy to host more volunteers and students, and get some professional advices.
We have ringed 480 individuals of 25 species between 10th and 16th of September. Little bunting and Yellow-browed warbler made up more than 50% of the total birds that we ringed in last week. Among the little known buntings in Mongolia, we ringed single female Yellow-browed bunting and 4 individuals of Tristram’s bunting which also caught in the previous week. Also we have newly ringed Eurasian collared dove.

Гурав дахь долоо хоногийн тойм: 1000 дахь шувуу
Өнгөрсөн долоо хоног бороо, салхитай өдрүүд зонхилж байсан ч бид өглөөний тогтуунд завгүй ажиллаж байлаа. Хэдийгээр гуравхан тороор (20-30 метр урт) шувуу бөгжлөх ажлыг хийж байгаа ч 3 дахь долоо хоногтоо 1000 дахь шувуугаа бөгжиллөө. Бид ирэх улиралд илүү олон тор байрлуулах, зарим суурин үрждэг зүйлүүд дээр үржлийн судалгааны ажлууд хийхээр төлөвлөж байна. Иймээс судлаачид, шувуу сонирхогчид бидэнд туслах сайн дурын ажилчид, оюутнуудтай хамтарч ажиллахад бэлэн.
2018 оны 9 дүгээр сарын 10-с 16-ны хооронд 25 зүйлийн 480 бодгаль бөгжиллөө. Борлог хөмрөг, борлог дуучшувууд нийт баригдсан шувуудын 50-аас их хувийг бүрдүүлэв. Монгол оронд бага судлагдсан, ховор тохиолддог хөмрөгийн зүйлүүдээс шинээр сондуу хөмрөгийн ганц бодгаль, өмнөх долоо хоногт баригдсан самнаа хөмрөгийн 4 бодгаль тус тус бөгжлөв. Мөн шинээр буулгат хүүрзгэнэ баригдлаа.

Most ringed and interesting species were:
Хамгийн их бөгжилсөн бөгөөд сонирхол татхуйц шувуудын жагсаалт:
Борлог хөмрөг - Little bunting – 144
Борлог дуучшувуу - Yellow browed warbler - 138
Өнгөлүүрт гургалдай – Siberian Rubythroat - 42
Бүхт дуучшувуу - Dusky warbler – 33
Умардын дуучшувуу – Arctic warbler - 24
Тарчигнаа зэржигнэ - Lesser white throate 21
Жирхэн дуучшувуу – Pallas's Leaf-warbler - 20
Хурган намнаа - Taiga flycatcher – 14
Хөхтүрүүт хөмрөг - Black faced bunting – 11
Самнаа хөмрөг – Tristram’s bunting - 4
Шунгаач харцага - Japanese sparrowhawk - 3
Сондуу хөмрөг – Yellow-browed bunting – 1
Буулгат хүүрзгэнэ - Eurasian Collared-dove - 2

Busy morning
Our student Bat-itgelt brought lots of birds
1000th bird
Сондуу хөмрөг – Yellow-browed bunting - Emberiza chrysophrys
Самнаа хөмрөг – Tristram’s bunting - Emberiza tristrami
interesting plumage of Yellow-browed warbler
Comparing Yellow-browed warblers
Тарчигнаа зэржигнэ - Lesser white throate
Шунгаач харцага - Japanese sparrowhawk - Accipiter gularis
Хөхтүрүүт хөмрөг - Black faced bunting – Emberiza spodocephala

Monday, September 10, 2018

The second week: wonderful Mugumaki flycatcher and beautiful buntings


Here is a great news from the Dariganga Bird Ringing Station about the birds that have been ringed between 3rd and 9th of September. We have ringed 461 individuals of 26 species during the period. The numbers of ringed birds and species have been increasing. The most highlighted species were Mugimaki flycatcher, Tristram’s bunting, Yellow-breasted bunting, Chestnut bunting, Eye-browed thrush and Japanese sparrowhawk.

A several days ago, Ornithologist Otgonbayar B. observed and taken photos of a female Mugimaki flycatcher near the Khalzan town of Sukhbaatar province. The place is located about 140 km from our station in the north. Therefore, I assumed and expected that the beautiful and rare bird will probably come to our place and get ringed. Soon, dream came true. A single young female Mugimaki has been ringed at the end of the week.
Two individuals of endangered Yellow-breasted bunting have been ringed as well. There are some breeding information about the Yellow-breasted bunting in Dariganga, but the information is not clear for the recent years. However, I found a male near the Ganga lake in beginning of July, 2016.
Tristram’s bunting has been recorded less than 10 times in Mongolia. We ringed this vagrant species that has been recorded during the 2015 spring migration in Dariganga.
Also Chestnut bunting, Japanese sparrowhawk, Eye-browed thrush and of course Mugimaki flycatcher are new species for bird list of Dariganga. The second week’s result of our bird ringing is showing that Dariganga region is an important stopover site for many migratory species.


Хоёр дахь долоо хоногийн тойм: гайхалтай тайгын намнаа ба гоёмсог хөмрөгүүд
Та бүхэнд 9 сарын 3-аас 9 сарын 9-ны хооронд Дарьганга шувуу бөгжлөх сууринд бөгжилсөн шувуудын талаарх дуулгах сонин ихтэй мэдээ хүргэж байна. Дээрх хугацаанд 26 зүйлийн 461 шувуу барьж бөгжиллөө. Хамгийн анхаарал татахуйц зүйлүүд нь тайгын намнаа – Ficedula mugimaki, самнаа хөмрөг Emberiza tristrami, орхимжит хөмрөгE.rutila, шарэлэгт хөмрөгE.aurelo, шунгаач харцагаAccipiter gularis, халиун хөөндэй – Turdus obscurus байлаа.
Тайгын намнаагийн зургийг хэдхэн хоногийн өмнө шувуу судлаач Б.Отгонбаяр Сүхбаатар аймгийн Халзан сумын төвийн ойролцоо харж, зургийг нь дарсан байсан (холбоосоор орж сонирхоно уу). Тайгын намнаа бүртгэгдсэн энэхүү газраас Дарьганга шувуу бөгжлөх төв хүртэл шулуунаар 140 км зайтай, умард зүгт байрладаг. Энэ ч үүднээс энэхүү гоёмсог бөгөөд ховор тохиолдох шувуу манай сууринд бөгжлөгдөх боломжтойг харж, найдан, хүлээж байлаа. Хүлээлт удсангүй, долоо хоногийн сүүлд ганц залуу эм шувуу баригдаж, нүүдлээ цааш үргэлжлүүлэх “виз” аван одлоо. Дашрамд дуулгахад тайгын намнаа нь Монгол орны Дархадын хотгорт үрждэг. Мөн Халх, Нөмрөгийн голд үржих боломжтой талаар Орос, Монголын нэрт шувуу судлаач нар бичиж тэмдэглэсэн байдаг.
Олон улсын хэмжээнд устах аюулд ороод буй шар элэгт хөмрөгийн хоёр эм бодгалиудыг бөгжлөв. Энэхүү ховор зүйл нь Дарьгангад үрждэг талаар мэдээ байдаг болов ч сүүлийн үеийн байдлаар энэ нутаг шар элэгт хөмрөгийн үржлийн нутаг мөн эсэх, мөн бол үржлийн популяцийн талаарх мэдээлэл алга байна. Харин миний хувьд 2016 оны 7 сарын эхэнд Ганга нуурын зүүн урд, бургасан шугуйд ганц эр бодгаль бүртгэж байлаа.
Монгол оронд 10-с ихгүй тэмдэглэгдсэн, тохиолдлын байдлаар орж ирдэг хэмээх тодотголтой самнаа хөмрөг Дарьганга орчимд хоёр дахь удаагаа бүртгэгдлээ. Өмнө нь 2015 оны хаврын нүүдлийн үед Зэгст нуур орчимд ганц эр бодгаль ажиглагдсан нь Монгол орон дахь ердөө 5 дахь тохиолдол болж байсан байна.
Орхимжит хөмрөг, шунгаач харцага, халиун хөөндэй зэрэг зүйлүүд өнгөрөгч долоо хоногт Дарьгангын шувуудын зүйлийн бүрдлийн жагсаалтанд шинээр нэмэгдлээ (мөн тайгын намнаа). Ийнхүү ховор болон ховор тохиолддог, шинэ зүйлүүд бүртгэгдсэн, бөгжлөсөн шувуудын тоо өссөн хоёр дахь “супер”, долоо хоногийн үр дүн нь Дарьгангын талд шургаж орсон, хайлаасан ой, олон зүйл бутлаг ургамал, бургасан шугуйтай, нуур ус, булагууд нь эмжиж тогтсон Молцог элсний өвөрмөц амьдрах орчин олон зүйл нүүдлийн шувуудад нүүдлийн үедээ дамжин өнгөрөх чухал түшиц нутаг болохыг бэлхэнээ харуулж байна.

Хамгийн олноор бөгжлөгдсөн болон сонирхол татхуйц шувуудын жагсаалт:
Борлог дуучшувуу - Yellow browed warbler - 208
Борлог хөмрөг - Little bunting – 78
Хурган намнаа - Taiga flycatcher – 38
Умардын дуучшувуу – Arctic warbler - 34
Бүхт дуучшувуу - Dusky warbler – 30
Тарчигнаа зэржигнэ - Lesser white throate 19
Хөхтүрүүт хөмрөг - Black faced bunting – 11
Шунгаач харцага - Japanese sparrowhawk - 3
Шарэлэгт хөмрөг – Yellow breasted bunting – 2
Орхимжит хөмрөг – Chestnut bunting – 1
Самнаа хөмрөг – Tristram’s bunting - 1
Тайгын намнаа – Mugimaki flycatcher – 1

Тайгын намнаа – Mugimaki flycatcher – Ficedula mugimaki
Шарэлэгт хөмрөг – Yellow breasted bunting – Emberiza aurelo

Самнаа хөмрөг – Tristram’s bunting - Emberiza tristrami

Шунгаач харцага - Japanese sparrowhawk - Accipiter gularis 
Урианхайн дуучшувуу - Siberian chiffchaff



Годлевскийн шийхнүүхэй - Blyth’s pipit – Anthus godlewskii

Улаангүеэт хөөндэй – Red throated thrush – Turdus ruficollis

Холтсон гоётуул – Eurasian wryneck – Jynx torquilla

Орхимжит хөмрөг – Chestnut bunting – Emberiza rutila

Бөртөт шатансүүлт - Lanceolated Warbler

Халиун хөөндэй – Eye browed thrush Turdus obscurus 


Sunday, September 2, 2018

Эхний найм хоногийн мэдээ

Дарьганга шувуу бөгжлөх төв мониторинг судалгааны анхны ажлыг туршилтын байдлаар намрын улирлаар эхлүүлж байгаа бөгөөд 20-30 метр урттай 3 тороор шувуу барих, бөгжлөх ажлыг эхлүүлээд байна. 2018 оны 8 сарын 26-аас 9 сарын 02-ны өдрийн байдлаар 21 зүйлийн 336 шувуу бөгжлөөд байна.
Оргил цаг
Манай суурин; хамгийн анх бөгжлөгдсөн шувуу Умардын дуучшувуу Arctic warbler (Phylloscopus borealis) байлаа.

Хамгийн олон тоогоор бөгжилсөн шувууд:
Борлог дуучшувуу - Yellow-browed Warbler, (Phylloscopus inornatus) - 114
Умардын дуучшувуу Arctic warbler (Phylloscopus borealis) - 59
Хурган намнаа - Taiga Flycatcher (Ficedula albicilla) - 53
Бүхт дуучшувуу - Dusky warbler (Phylloscopus fuscatus- 36
Тарчигнаа зэржигэнэ -  Lesser whitethroat (Sylvia curruca- 29
Улаавар бужмар - Common rosefinch (Carpodacus erythrinus) -9
Two-barred warbler (Phylloscopus plumbeitarsus) - 7
Номин гургалдай - Siberian blue robin (Larvivora cyane) - 6
Борлог хөмрөг - Little bunting (Emberiza pusilla) - 3
Өнгөлүүрт гургалдай - Siberian rubythroat (Calliope calliope) - 2
Банхар охилбялзуухай - Thick-billed warbler (Arundinax aedon) - 2

Морин харцага - Eurasian sparrowhawk
Банхар охилбялзуухай - Thick-billed warbler 
Гүймхий шатансүүлт - Pallas's grasshopper warbler


Борлог дуучшувуу - Yellow-browed Warbler

Тарчигнаа зэржигэнэ 

Бөртөт шийхнүүхэйOlive backed Pipit

Замбын хараалж - Pin tailed snipe

Өнгөлүүрт гургалдай - Siberian rubythroat



Friday, August 17, 2018

Дарьгангын шувуу бөгжлөх суурин анхны улирлаа эхлүүллээ

Дарьгангын шувуу бөгжлөх суурин 2018 оны 8 сарын 26-оос эхлэн үйл ажиллагаа эхлүүллээ. Энэ нь манай орны өнөө цагт идэвхтэй үйл ажилагаа явуулж буй 2 дахь шувуу бөгжлөх суурин болох бөгөөд Дарьгангын Байгалийн Цогцолборт газрын Ганга нуурын зүүн урд Баян булгийн орчим хавар, намрын улиралд байршин ажиллана.
Молцог элс, Баянбулаг. Олон зүйл шувуудын нүүдлийн үедээ дамжин өнгөрдөг чухал түшиц газар.
Ганга нуур нь олон улсын ус намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалах тухай Рамсарын конвенц, Монголын шувуудад чухал газар, ЗүүнАзи-АвстралиАзийн нүүдлийн замын сүлжээ нутагт тус тус бүртгэгдсэн Монгол орны зүүн өмнөд хэсгээр дайран өнгөрөгч олон зүйл шувуудад чухал нутаг юм. Эдүгээ энэхүү нутагт 200 гаруй зүйл шувуу бүртгэгдээд байгаа бөгөөд үүний 40 гаран хувийг боршувуутны багийн зүйлүүд бүрдүүлдэг.

Шувуу бөгжлөх удаан хугацааны мониторинг судалгааны ажлыг нүүдлийн шувуудын нүүдэллэх хугацаатай давхцуулан хийснээр тухайн бүс нутгаар дамжин өнгөрч буй шувуудын зүйлийн бүрдэл, тархалт, элбэгшил, зүйлүүдийн нүүдэллэх стратеги, нүүдэллийн онцлог зэрэг олон талт судалгааны чухал мэдээлэл цуглуулна. Үүнээс гадна олон нийт ялангуяа орон нутгийн иргэдэд шувуу судлалын ач холбогдол,тэдгээрийн хамгаалах талаар сургалт, сурталчилгааны ажил хийх боломж бүрдэх юм.


Энэхүү судалгааны сууринд зочлох, хамтран ажиллах, шувуу бөгжлөх ажилд оролцох хүсэлтэй шувуу сонирхогч, оюутан, судлаач нарт үргэлж нээлттэй байх болно.