Дарьгангын шувуу бөгжлөх суурин 2018 оны 8 сарын 26-оос эхлэн үйл ажиллагаа эхлүүллээ. Энэ нь манай орны өнөө цагт идэвхтэй үйл ажилагаа явуулж буй 2 дахь шувуу бөгжлөх суурин болох бөгөөд Дарьгангын Байгалийн Цогцолборт газрын Ганга нуурын зүүн урд Баян булгийн орчим хавар, намрын улиралд байршин ажиллана.
Молцог элс, Баянбулаг. Олон зүйл шувуудын нүүдлийн үедээ дамжин өнгөрдөг чухал түшиц газар. |
Ганга нуур нь олон улсын ус намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалах тухай Рамсарын конвенц, Монголын шувуудад чухал газар, ЗүүнАзи-АвстралиАзийн нүүдлийн замын сүлжээ нутагт тус тус бүртгэгдсэн Монгол орны зүүн өмнөд хэсгээр дайран өнгөрөгч олон зүйл шувуудад чухал нутаг юм. Эдүгээ энэхүү нутагт 200 гаруй зүйл шувуу бүртгэгдээд байгаа бөгөөд үүний 40 гаран хувийг боршувуутны багийн зүйлүүд бүрдүүлдэг.
Шувуу бөгжлөх удаан хугацааны мониторинг судалгааны ажлыг нүүдлийн шувуудын нүүдэллэх хугацаатай давхцуулан хийснээр тухайн бүс нутгаар дамжин өнгөрч буй шувуудын зүйлийн бүрдэл, тархалт, элбэгшил, зүйлүүдийн нүүдэллэх стратеги, нүүдэллийн онцлог зэрэг олон талт судалгааны чухал мэдээлэл цуглуулна. Үүнээс гадна олон нийт ялангуяа орон нутгийн иргэдэд шувуу судлалын ач холбогдол,тэдгээрийн хамгаалах талаар сургалт, сурталчилгааны ажил хийх боломж бүрдэх юм.
Энэхүү судалгааны сууринд зочлох, хамтран ажиллах, шувуу бөгжлөх ажилд оролцох хүсэлтэй шувуу сонирхогч, оюутан, судлаач нарт үргэлж нээлттэй байх болно.
Түвшинтөгс дүүд баяр хүргэж, ажлын амжилт хүсье !
ReplyDeleteAmjilt husie. Olon saihn zurag taviarai
ReplyDelete