Tuesday, September 18, 2018

The third week: 1000th bird

 It was mostly windy and had some rain in last week, but we worked very hard and were busy in the morning calm conditions. Although, we are using only three nets (20-30 meters in length each) for bird catching, we have already ringed more than 1000 birds for these 3 weeks. We are planning to place more nets and to do breeding study of some local species in the following year. Therefore, we will be happy to host more volunteers and students, and get some professional advices.
We have ringed 480 individuals of 25 species between 10th and 16th of September. Little bunting and Yellow-browed warbler made up more than 50% of the total birds that we ringed in last week. Among the little known buntings in Mongolia, we ringed single female Yellow-browed bunting and 4 individuals of Tristram’s bunting which also caught in the previous week. Also we have newly ringed Eurasian collared dove.

Гурав дахь долоо хоногийн тойм: 1000 дахь шувуу
Өнгөрсөн долоо хоног бороо, салхитай өдрүүд зонхилж байсан ч бид өглөөний тогтуунд завгүй ажиллаж байлаа. Хэдийгээр гуравхан тороор (20-30 метр урт) шувуу бөгжлөх ажлыг хийж байгаа ч 3 дахь долоо хоногтоо 1000 дахь шувуугаа бөгжиллөө. Бид ирэх улиралд илүү олон тор байрлуулах, зарим суурин үрждэг зүйлүүд дээр үржлийн судалгааны ажлууд хийхээр төлөвлөж байна. Иймээс судлаачид, шувуу сонирхогчид бидэнд туслах сайн дурын ажилчид, оюутнуудтай хамтарч ажиллахад бэлэн.
2018 оны 9 дүгээр сарын 10-с 16-ны хооронд 25 зүйлийн 480 бодгаль бөгжиллөө. Борлог хөмрөг, борлог дуучшувууд нийт баригдсан шувуудын 50-аас их хувийг бүрдүүлэв. Монгол оронд бага судлагдсан, ховор тохиолддог хөмрөгийн зүйлүүдээс шинээр сондуу хөмрөгийн ганц бодгаль, өмнөх долоо хоногт баригдсан самнаа хөмрөгийн 4 бодгаль тус тус бөгжлөв. Мөн шинээр буулгат хүүрзгэнэ баригдлаа.

Most ringed and interesting species were:
Хамгийн их бөгжилсөн бөгөөд сонирхол татхуйц шувуудын жагсаалт:
Борлог хөмрөг - Little bunting – 144
Борлог дуучшувуу - Yellow browed warbler - 138
Өнгөлүүрт гургалдай – Siberian Rubythroat - 42
Бүхт дуучшувуу - Dusky warbler – 33
Умардын дуучшувуу – Arctic warbler - 24
Тарчигнаа зэржигнэ - Lesser white throate 21
Жирхэн дуучшувуу – Pallas's Leaf-warbler - 20
Хурган намнаа - Taiga flycatcher – 14
Хөхтүрүүт хөмрөг - Black faced bunting – 11
Самнаа хөмрөг – Tristram’s bunting - 4
Шунгаач харцага - Japanese sparrowhawk - 3
Сондуу хөмрөг – Yellow-browed bunting – 1
Буулгат хүүрзгэнэ - Eurasian Collared-dove - 2

Busy morning
Our student Bat-itgelt brought lots of birds
1000th bird
Сондуу хөмрөг – Yellow-browed bunting - Emberiza chrysophrys
Самнаа хөмрөг – Tristram’s bunting - Emberiza tristrami
interesting plumage of Yellow-browed warbler
Comparing Yellow-browed warblers
Тарчигнаа зэржигнэ - Lesser white throate
Шунгаач харцага - Japanese sparrowhawk - Accipiter gularis
Хөхтүрүүт хөмрөг - Black faced bunting – Emberiza spodocephala

2 comments:

  1. маш сайхан. Сая аялалаар 14 хоног яваад ирлээ. Говьд жижиг шувуудын нүүдэл эхлээгүй юм болов уу, эсвэл болоод өнгөрчихсөн юм болов уу их цөөхөн байлаа. Бүхт дууч шувуу, Жирхэн дууч, Хурган намнаа л хамгийн олон харагдаж байлаа. Харин Орог нуураас эхлээд усны шувууд олноороо байлаа. Гэхдээ эргийн шувууд бараг алгаа. Говьд ийм төв байгуулахийнсан. Яах ёстой бол хэнд хандах вэ.

    ReplyDelete
  2. Түмэн ах нь байна шүү

    ReplyDelete