Here is a great news from the Dariganga Bird Ringing Station about the
birds that have been ringed between 3rd and 9th of
September. We have ringed 461 individuals of 26 species during the period. The
numbers of ringed birds and species have been increasing. The most highlighted species
were Mugimaki flycatcher, Tristram’s bunting, Yellow-breasted bunting, Chestnut
bunting, Eye-browed thrush and Japanese sparrowhawk.
A several days ago, Ornithologist Otgonbayar B. observed and taken
photos of a female Mugimaki flycatcher near the Khalzan town of Sukhbaatar
province. The place is located about 140 km from our station in the north.
Therefore, I assumed and expected that the beautiful and rare bird will probably
come to our place and
get ringed. Soon, dream came true. A single young female Mugimaki has been
ringed at the end of the week.
Two individuals of endangered Yellow-breasted bunting have been ringed
as well. There are some breeding information about the Yellow-breasted bunting
in Dariganga, but the information is not clear for the recent years. However, I
found a male near the Ganga lake in beginning of July, 2016.
Tristram’s bunting has been recorded less than 10 times in Mongolia.
We ringed this vagrant species that has been recorded during the 2015 spring migration in Dariganga.
Also Chestnut bunting, Japanese sparrowhawk, Eye-browed thrush and of
course Mugimaki flycatcher are new species for bird list of Dariganga. The second
week’s result of our bird ringing is showing that Dariganga region is
an important stopover site for many migratory species.
Хоёр дахь долоо хоногийн
тойм: гайхалтай тайгын намнаа ба гоёмсог хөмрөгүүд
Та бүхэнд 9 сарын 3-аас 9 сарын 9-ны хооронд Дарьганга шувуу бөгжлөх
сууринд бөгжилсөн шувуудын талаарх дуулгах сонин ихтэй мэдээ хүргэж байна.
Дээрх хугацаанд 26 зүйлийн 461
шувуу барьж бөгжиллөө. Хамгийн анхаарал татахуйц зүйлүүд нь тайгын намнаа – Ficedula
mugimaki, самнаа хөмрөг Emberiza tristrami,
орхимжит хөмрөг – E.rutila, шарэлэгт хөмрөг – E.aurelo, шунгаач харцага – Accipiter gularis, халиун хөөндэй – Turdus
obscurus байлаа.
Тайгын намнаагийн зургийг хэдхэн хоногийн өмнө шувуу судлаач Б.Отгонбаяр Сүхбаатар
аймгийн Халзан сумын төвийн ойролцоо харж, зургийг нь дарсан байсан (холбоосоор орж сонирхоно уу). Тайгын намнаа бүртгэгдсэн энэхүү газраас
Дарьганга шувуу бөгжлөх төв хүртэл шулуунаар 140 км зайтай, умард зүгт
байрладаг. Энэ ч үүднээс энэхүү гоёмсог бөгөөд ховор тохиолдох шувуу манай сууринд
бөгжлөгдөх боломжтойг харж, найдан, хүлээж байлаа. Хүлээлт удсангүй, долоо
хоногийн сүүлд ганц залуу эм шувуу баригдаж, нүүдлээ цааш үргэлжлүүлэх “виз”
аван одлоо. Дашрамд дуулгахад тайгын намнаа нь Монгол орны Дархадын хотгорт
үрждэг. Мөн Халх, Нөмрөгийн голд үржих боломжтой талаар Орос, Монголын нэрт шувуу
судлаач нар бичиж тэмдэглэсэн байдаг.
Олон улсын хэмжээнд устах аюулд ороод буй шар элэгт хөмрөгийн хоёр эм
бодгалиудыг бөгжлөв. Энэхүү ховор зүйл нь Дарьгангад үрждэг талаар мэдээ байдаг
болов ч сүүлийн үеийн байдлаар энэ нутаг шар элэгт хөмрөгийн үржлийн нутаг мөн
эсэх, мөн бол үржлийн популяцийн талаарх мэдээлэл алга байна. Харин миний хувьд
2016 оны 7 сарын эхэнд Ганга нуурын зүүн урд, бургасан шугуйд ганц эр бодгаль
бүртгэж байлаа.
Монгол оронд 10-с ихгүй тэмдэглэгдсэн, тохиолдлын байдлаар орж ирдэг хэмээх
тодотголтой самнаа хөмрөг Дарьганга орчимд хоёр дахь удаагаа бүртгэгдлээ. Өмнө
нь 2015 оны хаврын нүүдлийн үед Зэгст нуур орчимд ганц эр бодгаль ажиглагдсан
нь Монгол орон дахь ердөө 5 дахь тохиолдол болж байсан байна.
Орхимжит хөмрөг, шунгаач харцага, халиун хөөндэй зэрэг зүйлүүд өнгөрөгч
долоо хоногт Дарьгангын шувуудын зүйлийн бүрдлийн жагсаалтанд шинээр нэмэгдлээ (мөн тайгын намнаа). Ийнхүү ховор болон ховор тохиолддог, шинэ
зүйлүүд бүртгэгдсэн, бөгжлөсөн шувуудын тоо өссөн хоёр дахь “супер”, долоо
хоногийн үр дүн нь Дарьгангын талд шургаж орсон, хайлаасан ой, олон зүйл бутлаг
ургамал, бургасан шугуйтай, нуур ус, булагууд нь эмжиж тогтсон Молцог элсний өвөрмөц
амьдрах орчин олон зүйл нүүдлийн шувуудад нүүдлийн үедээ дамжин өнгөрөх чухал
түшиц нутаг болохыг бэлхэнээ харуулж байна.
Хамгийн олноор бөгжлөгдсөн
болон сонирхол татхуйц шувуудын жагсаалт:
Борлог дуучшувуу - Yellow browed warbler - 208
Борлог хөмрөг - Little bunting – 78
Хурган намнаа - Taiga flycatcher – 38
Умардын дуучшувуу – Arctic warbler
- 34
Бүхт дуучшувуу - Dusky warbler – 30
Тарчигнаа зэржигнэ - Lesser white throate – 19
Хөхтүрүүт хөмрөг - Black faced bunting – 11
Шунгаач харцага - Japanese
sparrowhawk - 3
Шарэлэгт хөмрөг – Yellow breasted
bunting – 2
Орхимжит хөмрөг – Chestnut bunting
– 1
Самнаа хөмрөг – Tristram’s bunting
- 1
Тайгын намнаа – Mugimaki flycatcher
– 1
Тайгын намнаа – Mugimaki flycatcher
– Ficedula
mugimaki
|
Шарэлэгт хөмрөг – Yellow breasted
bunting – Emberiza aurelo
|
Самнаа хөмрөг – Tristram’s bunting
- Emberiza
tristrami
|
Шунгаач харцага - Japanese sparrowhawk - Accipiter gularis |
Урианхайн дуучшувуу - Siberian chiffchaff |
Годлевскийн шийхнүүхэй - Blyth’s
pipit – Anthus godlewskii
|
Улаангүеэт хөөндэй – Red throated
thrush – Turdus ruficollis
|
Холтсон гоётуул – Eurasian wryneck
– Jynx
torquilla
|
Орхимжит хөмрөг – Chestnut bunting
– Emberiza
rutila
|
Бөртөт шатансүүлт - Lanceolated Warbler |
Халиун хөөндэй – Eye browed thrush – Turdus obscurus |
No comments:
Post a Comment