Pleasant Autumn/Налгар намар |
We ringed 671 individuals belonging
24 species, between 17th and 27th September. Rustic bunting, Daurian redstart, Siberian accentor, Red flanked-bluetail, Pallas's rosefinch and Eurasian magpie were newly captured species.
However, Daurian redstart was firstly seen near the camp and the species was
captured 3 days after that. Dominant ringed birds were Pallas’s leaf-warbler, Little
bunting and Yellow-browed warbler.
It seems that Moltsog sand dune is a suitable stop over habitat for East Asian
Phylloscopus warblers. Because, we ringed around 1020 individuals of 6 Phylloscopus species for a month. It makes
50% of total captured birds!
Сүүлийн мэдээг оруулалгүй удсанд та бүхэнээс хүлцэл өчье. Дарьганга шувуу
бөгжлөх суурингийн сүүлийн 10 хоногийн мэдээг танилцуулж байна. Долоо хоногийн
дундаас сүүл хүртэл буюу 9 сарын 20 –оос 22-ны хооронд хүчтэй салхитай, зарим
өдрийн турш цастай, бороотой харьцангуй сэрүүхэн өдрүүд үргэлжилсэн. Энэ
өдрүүдэд тор нээж, шувуу барих ажлыг үндсэндээ зогсоосон. Хэдий тийм боловч
долоо хоногийн сүүлийн өдөр цаг агаар тогтворжиж, дамжин өнгөрөх нүүдлийн
шувуудын тоо нэмэгдэж, шинэ зүйлүүд ч баригдсан.
9 сарын 17-оос 27-ны
хооронд 24 зүйлийн 671 шувуу барьж бөгжлөв. Шинээр баригдсан
зүйлүүд нь харшанаа хөмрөг, дагуур галсүүлт, шивэр хайруулдай, хөхзоот гургалдай, алаг шаазгай
байлаа. Дагуур галсүүлт суурингийн орчимд ажиглагдсанаас хойш гурав хоногийн
дараа торонд баригдсан. Хамгийн их бөгжилсөн зүйлүүд жирхэн дуучшувуу, борлог
дуучшувуу, борлог хөмрөг байв. Бөгжлөгдөж буй зүйлүүдийн бодгалийн тооноос
харвал Дарьгангын энэхүү өвөрмөц амьдрах орчин нь дууч шувууд (Phylloscopus)-ын хувьд илүү чухал нүүдлийн түшиц нутаг болох нь
харагдаж байна. Бид нэг сарын хугацаанд 6 зүйлийн 1020 гаран дууч шувуу
бөгжилсөн байна. Энэ нь нийт баригдсан шувуудын 50% нь юм.
Most ringed and interesting species were:
Хамгийн их бөгжлөгдсөн
бөгөөд сонирхол татхуйц шувуудын жагсаалт:
Жирхэн дуучшувуу – Pallas's
Leaf-warbler – 203
Борлог хөмрөг - Little bunting – 192
Борлог дуучшувуу - Yellow browed warbler - 96
Өнгөлүүрт гургалдай – Siberian Rubythroat – 45
Хөхтүрүүт хөмрөг - Black faced bunting – 34
Бүхт дуучшувуу - Dusky warbler – 24
Умардын дуучшувуу – Arctic warbler
- 24
Дагуур галсүүлт – Daurian redstart
- 11
Хөхзоот гургалдай – Red
flanked-bluetail - 6
Сибирийн хайруулдай – Siberian accentor
- 6
Алаг бужирга – Brambling - 2
Алаг шаазгай – Euraisan magpie - 2
Морин харцага – Eurasian
sparrowhawk - 1
Хар шанаат хөмрөг – Rustic bunting
- 1
Ягаан бужмар - Pallas's rosefinch-1
Ягаан бужмар - Pallas's rosefinch-1
Хөхзоот гургалдай – Red flanked-bluetail |
Дагуур галсүүлт – Daurian redstart |
Сибирийн хайруулдай – Siberian accentor |
Ягаан бужмар - Pallas's rosefinch |
Хар шанаат хөмрөг – Rustic bunting |
Алаг шаазгай – Euraisan magpie |
Морин харцага – Eurasian sparrowhawk |
Hi,
ReplyDeleteVery cool blog !
The picture of the Rosefinch shows a Pallas Rosefinch (Carpodacus roseus), not a Common Rosefinch.
Hi Marc,
ReplyDeleteThank you for correcting, i have changed the name. It was definitely Pallas's rosefinch. I just wrote wrong name.