Monday, September 30, 2019

Visitors of coniferous forests

In our previous news, we mentioned that the Great spotted woodpecker was ringed at the station. For this time, we would like to highlight the visit of coniferous forest dwellers to the steppe. Several  individuals of Great spotted woodpecker have been observed near the station, and five of them were ringed. Moreover, we ringed two Eurasian nuthatch (Sitta europea), which is quite interesting. Also we spotted single Eurasian treecreeper in the Elm forests near the station. These are the first record of the species in this region. However, there is not much information available about the migration and movement of those forest residents, they might move seasonally depending on climate condition and niche capacity. We are assuming that the Siberian forest fire in last summer might enforced those bird species to migrate. The reason is that we didn’t record any woodpeckers and nuthatch at the station last year (autumn season).                                                                                                                     We had another wonderful guest, which is Rufous-bellied woodpecker (Dendrocopos hyperythrus). As we know, it is the fourth record in Mongolia for this species of woodpecker. We found following information of previous records in Mongolia: The species was recorded firstly at IkhNart nature reserve in 2005, secondly in Uubulan, Erdene soum, Tuv province in 2007 and thirdly in Dornod province in 2017. Thanks to our research student Adiya, O. for his wonderful record.
Шилмүүст ойн зочид                                                                                                                          Өмнөх мэдээлэлд их алаг тоншуул бөгжилсөн талаарх мэдээлэл оруулж байсан бол энэ удаа шилмүүст ойн өөр оршин шуугчид тал хээрийн бүсээр зочилсон талаарх бяцхан мэдээ хүргэж байна. Суурингийн орчимд их алаг тоншуулын хэд хэдэн бодгаль тогтмол ажиглагдсаар байгаа ба нийт 5 бодгаль бөгжиллөө. Үүнээс гадна өрнийн тоншголжин (Sitta europea) хоёр бодгаль баригдсан нь анхаарал татаж байна. Түүнчлэн хөвчийн бялзуумарын нэг бодгаль суурингийн ойролцоох хайлаасан ойд ажиглагдсан. Дээрх хоёр зүйл Дарьганга орчимд анх удаа бүртгэгдлээ.  Ойн суурин шувуудын нүүдэл, шилжилтийн талаарх мэдээлэл дутмаг хэдий ч уур амьсгал, нишийн хүрэлцээтэй байдлаас хамаарч улирлын шилжилт хийх боломжтой. Мөн өнгөрсөн зун Сибирьт гарсан ойн түймэр эдгээр шувуудыг зайлшгүй нүүдэл хийхэд хүргэсэн байх боломжтой талаар бид таамаг дэвшүүлж байна. Учир нь өнгөрсөн жил суурингийн орчимд тоншуул, тоншголжингийн аль нь ч ажиглагдаагүй.                                                              Дарьганга ШБС өөр нэгэн сонирхол татахуйц тоншуул бөгжилсөн нь бор хэвлийт тоншуур (Dendrocopos hyperythrus). Бидэнд байгаа мэдээллээр энэхүү зүйлийн Монгол орны дөрөв дахь бүртгэл юм. Их Нартын БЦГ-т 2005, Төв аймгийн Эрдэнэ сумын Уу буланд 2007, Дорнод аймагт 2017 онд тус тус ажиглагдсан байна. Энэхүү гайхалтай зүйлийг бүртгэсэн Дарьганга ШБС-ийн судлаач оюутан О.Адъяад талархал илэрхийлье.


One of the ringed woodpeckers
Хөвчийн бялзуумар - Eurasian tree-creeper was well photographed 
Eurasian nuthatch - Өрнийн тоншголжин
Rufous-bellied woodpecker - Бор хэвлийт тоншуур
From the back side

No comments:

Post a Comment