Dear
friends!
We are sharing the first weekly report of the Dariganga Bird Ringing
Station in autumn of 2019. A team consisting of Tuvshintugs, S. (WSCC),
Bumbayar, Sh. (bachelor student in Ecology and Conservation Biology at MULS),
Adiya, O. (bachelor student in Ecology at MNUE) and Alon Yaari (Volunteer from
Israel) worked at the station. Totally, 138 meter long mist nests have been
used for capturing the birds. It should be noted that we did not use any playback
to attract the birds to the nets.
Last
week, daily air temperature was quite high (reached 30°C). Therefore, the
activity of the birds dropped down, lasting for about 3 hours after the sunrises.
When the temperature got relatively high, we closed down the nets and stopped the
bird capturing activities. Although we worked for a few hours during the days,
we ringed 588 individuals of birds belonging to 27 species. Daily average
capture was 65 individuals while maximum capture was 124 individuals that
occurred on the first day of this season.
Yellow-browed
warbler, Dusky warbler, Arctic warbler and Lesser whitethroat were the most
dominant species of the captured birds. These species made up 88% of the total
ringed birds. Some of the interesting species were Yellow-breasted bunting and
Great spotted woodpecker. Also, we recaptured a Lesser whitethroat (AA04007) which
was ringed by us at the station last year. The whitethroat is one of the few
passerine species that nest in bushy areas of Moltsog sand dunes. Thus, we assume
that this individual breeds or spend the summer around our ringing camp.
It
was interesting to see and capture Great spotted woodpecker in the steppe
during autumn migration. This bird was quite distant from its native habitat. A
single individual has been recorded in the elm and aspen forest near Dariganga
town on 15th Feb, 2015. Also, a local herder who has a winter camp
in Moltsog sand dunes mentioned about the sightings of woodpeckers in winter.
It is possible that woodpeckers spend some time in the small patch of elm tree groves
in the steppe region when they move between its summer and winter habitats.
Сайн байцгаана уу? Та бүхэнд Дарьганга шувуу бөгжлөх
суурингийн намрын улирлын эхний (2019-8-31-ээс 9 сарын 8) мэдээллийг хүргэж байна. Хээрийн
судалгааны ажилд С.Түвшинтөгс (ЗАСХТ), Бумбаяр (ХААИС, Экологи байгаль хамгааллын анги), О.Адъяа (МУБИС, экологийн анги),
AlonYaari (Израиль улс,
сайн дурын ажилтан) нар оролцлоо. Шувуу бөгжлөх ажилд нийт 138 метр урт
тор ашиглаж байна. Судалгааны ажлын алдаа болон хөндлөнгийн нөлөөг арилгах
үүднээс шувуудын анхаарлыг татах дуу, бичлэг тоглуулаагүй.
Өнгөрөгч долоо хоногт бүгчим халуун (30°C дээш хэм хүрч байв) өдрүүд үргэлжилсэн, үүнийг дагаад
шувуудын идэвх эрт (9 цагийн үеэс) буурч байлаа. Өдрийн хэт халуун
цагуудад торыг хааж, шувуу барих ажлыг завсарласан. Хэдий тийм боловч энэ хугацаанд 27 зүйлийн 588 бодгаль
барьж бөгжилсөн, өдөрт дунджаар 65 шувуу барьж, нэг өдөрт хамгийн
дээд тал нь 124 бодгаль бөгжиллөө.
Борлог дуучшувуу, бүхт дуучшувуу, умардын дуучшувуу, тарчигнаа зэржигнэ, хурган намнаа зэрэг шувууд нийт баригдсан зүйлүүдийн
88% эзэлж
байна. Анхаарал татахуйц зүйлүүдээс шар элэгт хөмрөг, их алаг тоншуул байв. Мөн
өнгөрсөн жил бөгжилсөн тарчигнаа зэржигнэ ганц бодгаль
дахин баригдав. Энэхүү зүйл нь Молцог элс орчимд үрждэг боршувуутны багийн цөөн
зүйлүүдийн нэг юм. Ийм ч үүднээс энэхүү дахин баригдсан бодгаль манай суурингийн
орчимд үрждэг байх боломжтой.
Тал хээрийн бүсэд их алаг тоншуул үндсэн амьдрах орчноос
алс зайд, намрын нүүдлийн үед баригдсан нь сонирхол татаж байна. 2013 оны 2 сарын 15-нд ганц бодгаль Дарьганга сумын баруун
талын хайлаас болон таримал улиасан ойд бүртгэж байсан бөгөөд Молцог элс орчимд
өвөлждөг нутгийн малчид ч хааяа тоншуул таардаг талаар баталж байв. Шилмүүст
ойд суурин амьдардаг энэхүү зүйл үндсэн амьдрах орчнуудын хооронд
шилжих явцдаа тал хээрийн бүсийн багахан хайлаас, улиасан ойг дамжин
өнгөрөх эсвэл өвлийг өнгөрөөдөг бололтой.
List
of the ringed species/Бөгжилсөн
шувуудын жагсаалт:
Борлог дуучшувуу - Yellow browed warbler – 120
Бүхт дуучшувуу - Dusky warbler – 119
Умардын дуучшувуу – Arctic warbler
– 105
Тарчигнаа зэржигнэ - Lesser white throate – 102
Хурган намнаа - Taiga flycatcher – 72
Өнгөлүүрт гургалдай – Siberian
rubythroat – 14
Борлог хөмрөг - Little bunting – 13
Хөхтүрүүт хөмрөг - Black faced bunting – 11
Хээрийн боршувуу – Eurasian-tree
sparrow – 7
Бөртөт шийхнүүхэй – Olive backed
pipit – 4
Холтсон гоётуул – Eurasian wryneck
- 3
Бөөвөлжин өвөөлж – Hoopoe – 3
Дагуур намнаахай – Asian brown
flycatcher - 2
Эгэл шулганаа – Siberian stonechat
– 2
Ухаа дунхай – Brown shrike - 2
Шивэр намнаахай- Dark sided
flycatcher - 1
Тольт дунхай – Isabellinus - 1
Халиун хөөндэй – Eye browed thrush
- 1
Их алаг тоншуул – Great spotted
woodpecker - 1
Хос судалт дуучшувуу – Two barred
warbler -1
Номин гургалдай – Siberian blue
robin - 1
Уулын цэгцгий – Gray wagtail - 1
Орхимжит хөмрөг – Chestnut bunting
- 1
Шар элэгт хөмрөг – Yellow breasted
bunting - 1
Бидэрт шатансүүлт – Lanceolated warbler - 1
Алаг шаазгай – Eurasian magpie - 1
Улаавар бужмар – Common rosefinch -
1
Халиун хөөндэй – Eye browed thrush |
Бөөвөлжин өвөөлж – Hoopoe |
Ухаа дунхай – Brown shrike |
Умардын дуучшувуу – Arctic warbler |
Тарчигнаа зэржигнэ - Lesser white throat, thanks for come again. |
Шар элэгт хөмрөг – Yellow breasted bunting |
Холтсон гоётуул – Eurasian wryneck |
Great spotted woodpecker - Их алаг тоншуул |
Номин гургалдай – Siberian blue robin |
No comments:
Post a Comment