Бид шувуу бөгжлөх ажлыг 8 сарын 12нд эхлүүлсэн боловч өнгөрөгч пүрэв, баасан гаригуудад бороотой байсан учир шувуу бөгжлөх ажил зогссон. Иймээс нийт дөрөв хоногийн мэдээг нэгтгэн хүргэж байна. Шувуу бөгжлөх шинэ улирал цэн тогорууны дэгдээхий барьж, өнгөт бөгжөөр тэмдэглэснээр эхэлсэн. Энэ бол Дарьгангын тал хээрт цэн тогоруу (Gris vipio) анх удаа үржиж амжилттай нэг дэгдээхий бойжуулсан гайхалтай хэрэг юм. Дэгдээхийг Дарьгангын БЦГ-ын байгаль хамгаалагчид болоод, нутгийн иргэдтэй хамтран барьж, бөгжилсөн ба бид “Ганга” хэмээн нэр хайрласан.
Дарьганга шувуу бөгжлөх сууринд эхний дөрөв хоногийн байдлаар 23 зүйлийн 341 бодгаль бөгжиллөө. Умардын дууч шувуу (Phylloscopus borealis), ухаа дунхай (Lanius cristatus), дорны охил бялзуухай (Pragmaticola aedon) зэрэг шувуудын нүүдэл ид өрнөж байгаа бол борлог дууч шувуу (Phylloscopus inornatus), хурган намнаа (Ficedula albicilla) зэрэг дараагийн түгээмэл зүйлүүдийн нүүдэл эхэлж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Dariganga Bird Ringing Station has started its fall season monitoring for 2020. We are pursuing to start migration study of shore birds at the Ganga Lake in following years. Currently, we are working on suitable capturing method and choosing good sites for catching waders at the lake. In the station, Tuvshintugs.S from WSCC, Enerel.S, Amidral.B and Nandinjargal.E from NUM are working.
However, we started the ringing on 12th August, our work was stopped by rain which started before midday of 12th and continued until last Friday. Therefore, we are sharing news of 4 ringing days. A new season of ringing has started by banding a chick of White-naped crane. As many of us know, White-naped crane bred and successfully fledged a chick in Dariganga’s steppe for the first time. How wonderful is that, an endangered species is expanding their breeding ground. The chick was captured by rangers of Dariganga National Park, some locals and our team. We named the chick as “Ganga”.
In Dariganga BRS, 341 individuals that belonging to 23 species were ringed within 4 operation days. Currently, the dominant migrants are Arctic warbler, Brown shrike and Thick-billed warbler in this stop over site. Also some of Yellow-browed warbler and Taiga flycatchers are recently arriving and refueling here.
Хамгийн ихээр баригдсан болоод сонирхол татахуйц зүйлүүдийг доор жагсаав. Here is the list of the most frequently ringed and attractive species.
Залуу шар элэгт хөмрөг, young Yellow-breasted bunting
Эр шар элэгт хөмрөг, а male Yellow-breasted bunting
Дорнын шар цэгцгий Eastern yellow wagtail
Дагуур намнаа Asian brown flycatcher
Дорны хүүрзгэнэ Oriental turtle dove
Бүрдний хөгчүү Marsh sandpiper
Шугуйн хөгчүү Wood sandpiper
Хээрийн охил бялзуухай Paddyfield warbler
Банхар охил бялзуухай Thick-billed warbler
Thank you for sharing such wonderful birds and stories and landscape. Greetings from 49.6 N, -115.9 W. Hope you have a great banding season.
ReplyDeleteThank you for the kind comment.
ReplyDelete