Monday, September 30, 2019

Visitors of coniferous forests

In our previous news, we mentioned that the Great spotted woodpecker was ringed at the station. For this time, we would like to highlight the visit of coniferous forest dwellers to the steppe. Several  individuals of Great spotted woodpecker have been observed near the station, and five of them were ringed. Moreover, we ringed two Eurasian nuthatch (Sitta europea), which is quite interesting. Also we spotted single Eurasian treecreeper in the Elm forests near the station. These are the first record of the species in this region. However, there is not much information available about the migration and movement of those forest residents, they might move seasonally depending on climate condition and niche capacity. We are assuming that the Siberian forest fire in last summer might enforced those bird species to migrate. The reason is that we didn’t record any woodpeckers and nuthatch at the station last year (autumn season).                                                                                                                     We had another wonderful guest, which is Rufous-bellied woodpecker (Dendrocopos hyperythrus). As we know, it is the fourth record in Mongolia for this species of woodpecker. We found following information of previous records in Mongolia: The species was recorded firstly at IkhNart nature reserve in 2005, secondly in Uubulan, Erdene soum, Tuv province in 2007 and thirdly in Dornod province in 2017. Thanks to our research student Adiya, O. for his wonderful record.
Шилмүүст ойн зочид                                                                                                                          Өмнөх мэдээлэлд их алаг тоншуул бөгжилсөн талаарх мэдээлэл оруулж байсан бол энэ удаа шилмүүст ойн өөр оршин шуугчид тал хээрийн бүсээр зочилсон талаарх бяцхан мэдээ хүргэж байна. Суурингийн орчимд их алаг тоншуулын хэд хэдэн бодгаль тогтмол ажиглагдсаар байгаа ба нийт 5 бодгаль бөгжиллөө. Үүнээс гадна өрнийн тоншголжин (Sitta europea) хоёр бодгаль баригдсан нь анхаарал татаж байна. Түүнчлэн хөвчийн бялзуумарын нэг бодгаль суурингийн ойролцоох хайлаасан ойд ажиглагдсан. Дээрх хоёр зүйл Дарьганга орчимд анх удаа бүртгэгдлээ.  Ойн суурин шувуудын нүүдэл, шилжилтийн талаарх мэдээлэл дутмаг хэдий ч уур амьсгал, нишийн хүрэлцээтэй байдлаас хамаарч улирлын шилжилт хийх боломжтой. Мөн өнгөрсөн зун Сибирьт гарсан ойн түймэр эдгээр шувуудыг зайлшгүй нүүдэл хийхэд хүргэсэн байх боломжтой талаар бид таамаг дэвшүүлж байна. Учир нь өнгөрсөн жил суурингийн орчимд тоншуул, тоншголжингийн аль нь ч ажиглагдаагүй.                                                              Дарьганга ШБС өөр нэгэн сонирхол татахуйц тоншуул бөгжилсөн нь бор хэвлийт тоншуур (Dendrocopos hyperythrus). Бидэнд байгаа мэдээллээр энэхүү зүйлийн Монгол орны дөрөв дахь бүртгэл юм. Их Нартын БЦГ-т 2005, Төв аймгийн Эрдэнэ сумын Уу буланд 2007, Дорнод аймагт 2017 онд тус тус ажиглагдсан байна. Энэхүү гайхалтай зүйлийг бүртгэсэн Дарьганга ШБС-ийн судлаач оюутан О.Адъяад талархал илэрхийлье.


One of the ringed woodpeckers
Хөвчийн бялзуумар - Eurasian tree-creeper was well photographed 
Eurasian nuthatch - Өрнийн тоншголжин
Rufous-bellied woodpecker - Бор хэвлийт тоншуур
From the back side

Tuesday, September 10, 2019

First weekly report of the Dariganga BRS in autumn of 2019

Dear friends! 
We are sharing the first weekly report of the Dariganga Bird Ringing Station in autumn of 2019. A team consisting of Tuvshintugs, S. (WSCC), Bumbayar, Sh. (bachelor student in Ecology and Conservation Biology at MULS), Adiya, O. (bachelor student in Ecology at MNUE) and Alon Yaari (Volunteer from Israel) worked at the station. Totally, 138 meter long mist nests have been used for capturing the birds. It should be noted that we did not use any playback to attract the birds to the nets.
Last week, daily air temperature was quite high (reached 30°C). Therefore, the activity of the birds dropped down, lasting for about 3 hours after the sunrises. When the temperature got relatively high, we closed down the nets and stopped the bird capturing activities. Although we worked for a few hours during the days, we ringed 588 individuals of birds belonging to 27 species. Daily average capture was 65 individuals while maximum capture was 124 individuals that occurred on the first day of this season.
Yellow-browed warbler, Dusky warbler, Arctic warbler and Lesser whitethroat were the most dominant species of the captured birds. These species made up 88% of the total ringed birds. Some of the interesting species were Yellow-breasted bunting and Great spotted woodpecker. Also, we recaptured a Lesser whitethroat (AA04007) which was ringed by us at the station last year. The whitethroat is one of the few passerine species that nest in bushy areas of Moltsog sand dunes. Thus, we assume that this individual breeds or spend the summer around our ringing camp.
It was interesting to see and capture Great spotted woodpecker in the steppe during autumn migration. This bird was quite distant from its native habitat. A single individual has been recorded in the elm and aspen forest near Dariganga town on 15th Feb, 2015. Also, a local herder who has a winter camp in Moltsog sand dunes mentioned about the sightings of woodpeckers in winter. It is possible that woodpeckers spend some time in the small patch of elm tree groves in the steppe region when they move between its summer and winter habitats.
Bumbayar with a Chestnut bunting
Сайн байцгаана уу? Та бүхэнд Дарьганга шувуу бөгжлөх суурингийн намрын улирлын эхний (2019-8-31-ээс 9 сарын 8) мэдээллийг хүргэж байна. Хээрийн судалгааны ажилд С.Түвшинтөгс (ЗАСХТ), Бумбаяр (ХААИС, Экологи байгаль хамгааллын анги), О.Адъяа (МУБИС, экологийн анги), AlonYaari (Израиль улс, сайн дурын ажилтан) нар оролцлоо. Шувуу бөгжлөх ажилд нийт 138 метр урт тор ашиглаж байна. Судалгааны ажлын алдаа болон хөндлөнгийн нөлөөг арилгах үүднээс шувуудын анхаарлыг татах дуу, бичлэг тоглуулаагүй.
Өнгөрөгч долоо хоногт бүгчим халуун (30°C дээш хэм хүрч байвөдрүүд үргэлжилсэн, үүнийг дагаад шувуудын идэвх эрт (9 цагийн үеэс) буурч байлаа. Өдрийн хэт халуун цагуудад торыг хааж, шувуу барих ажлыг завсарласан. Хэдий тийм боловч энэ хугацаанд 27 зүйлийн 588 бодгаль барьж бөгжилсөн, өдөрт дунджаар 65 шувуу барьж, нэг өдөрт хамгийн дээд тал нь 124 бодгаль бөгжиллөө.
Борлог дуучшувуубүхт дуучшувуу, умардын дуучшувуу, тарчигнаа зэржигнэ, хурган намнаа зэрэг шувууд нийт баригдсан зүйлүүдийн 88% эзэлж байна. Анхаарал татахуйц зүйлүүдээс шар элэгт хөмрөг, их алаг тоншуул байв. Мөн өнгөрсөн жил бөгжилсөн тарчигнаа зэржигнэ ганц бодгаль дахин баригдав. Энэхүү зүйл нь Молцог элс орчимд үрждэг боршувуутны багийн цөөн зүйлүүдийн нэг юм. Ийм ч үүднээс энэхүү дахин баригдсан бодгаль манай суурингийн орчимд үрждэг байх боломжтой.
Тал хээрийн бүсэд их алаг тоншуул үндсэн амьдрах орчноос алс зайд, намрын нүүдлийн үед баригдсан нь сонирхол татаж байна. 2013 оны 2 сарын 15-нд ганц бодгаль Дарьганга сумын баруун талын хайлаас болон таримал улиасан ойд бүртгэж байсан бөгөөд Молцог элс орчимд өвөлждөг нутгийн малчид ч хааяа тоншуул таардаг талаар баталж байв. Шилмүүст ойд суурин амьдардаг энэхүү зүйл үндсэн амьдрах орчнуудын хооронд шилжих явцдаа тал хээрийн бүсийн багахан хайлаас, улиасан ойг дамжин өнгөрөх эсвэл өвлийг өнгөрөөдөг бололтой.

List of the ringed species/Бөгжилсөн шувуудын жагсаалт:
Борлог дуучшувуу - Yellow browed warbler – 120
Бүхт дуучшувуу - Dusky warbler – 119
Умардын дуучшувуу – Arctic warbler – 105
Тарчигнаа зэржигнэ - Lesser white throate 102
Хурган намнаа - Taiga flycatcher – 72
Өнгөлүүрт гургалдай – Siberian rubythroat – 14
Борлог хөмрөг - Little bunting – 13
Хөхтүрүүт хөмрөг - Black faced bunting – 11
Хээрийн боршувуу – Eurasian-tree sparrow – 7
Бөртөт шийхнүүхэй – Olive backed pipit – 4
Холтсон гоётуул – Eurasian wryneck - 3
Бөөвөлжин өвөөлж – Hoopoe – 3
Дагуур намнаахай – Asian brown flycatcher - 2
Эгэл шулганаа – Siberian stonechat – 2
Ухаа дунхай – Brown shrike - 2
Шивэр намнаахай- Dark sided flycatcher - 1
Тольт дунхай – Isabellinus - 1
Халиун хөөндэй – Eye browed thrush - 1
Их алаг тоншуул – Great spotted woodpecker - 1
Хос судалт дуучшувуу – Two barred warbler -1
Номин гургалдай – Siberian blue robin - 1
Уулын цэгцгий – Gray wagtail - 1
Орхимжит хөмрөг – Chestnut bunting - 1
Шар элэгт хөмрөг – Yellow breasted bunting - 1
Бидэрт шатансүүлт – Lanceolated  warbler - 1
Алаг шаазгай – Eurasian magpie - 1
Улаавар бужмар – Common rosefinch - 1

Халиун хөөндэй – Eye browed thrush 
Бөөвөлжин өвөөлж – Hoopoe 
Ухаа дунхай – Brown shrike 
Умардын дуучшувуу – Arctic warbler 
Тарчигнаа зэржигнэ - Lesser white throat, thanks for come again.
Шар элэгт хөмрөг – Yellow breasted bunting 
Холтсон гоётуул – Eurasian wryneck
Great spotted woodpecker - Их алаг тоншуул
Номин гургалдай – Siberian blue robin