Дарьганга шувуу бөгжлөх суурин 2020 оны намрын мониторинг ажлыг эхлүүллээ. Бид
цаашид эргийн шувуудын нүүдлийн судалгааг жижиг шувуудын мониторинг судалгаатай
хамтатган хийхээр зорьж байгаа ба одоогийн байдлаар Ганга нуурт эргийн шувуудыг
барих тохиромжтой арга зүйг сонгох,
шувуу барих боломжит газрыг тодорхойлох зэргээр туршилтын ажил хийж
байна. Шувуу бөгжлөх сууринд ЗАСХТ-ийн
судлаач С.Түвшинтөгс, МУИС-ын экологийн ангийн 3-р дамжааны оюутан С.Энэрэл, Б.Амьдрал,
Э.Нандинжаргал нар ажиллаж байна.
Шувуу бөгжлөх шинэ улирлын өглөө. A new ringing season is beginning with beautiful sun rise
Судлаач оюутнууд, зүүн гар талаас Э.Нандинжаргал С.Энэрэл, Б.Амьдрал
Бид шувуу бөгжлөх ажлыг 8 сарын 12нд эхлүүлсэн боловч өнгөрөгч пүрэв, баасан гаригуудад бороотой байсан учир шувуу бөгжлөх ажил зогссон. Иймээс нийт дөрөв хоногийн мэдээг нэгтгэн хүргэж байна. Шувуу бөгжлөх шинэ улирал цэн тогорууны дэгдээхий барьж, өнгөт бөгжөөр тэмдэглэснээр эхэлсэн. Энэ бол Дарьгангын тал хээрт цэн тогоруу (Gris vipio) анх удаа үржиж амжилттай нэг дэгдээхий бойжуулсан гайхалтай хэрэг юм. Дэгдээхийг Дарьгангын БЦГ-ын байгаль хамгаалагчид болоод, нутгийн иргэдтэй хамтран барьж, бөгжилсөн ба бид “Ганга” хэмээн нэр хайрласан.
Дарьганга шувуу бөгжлөх сууринд эхний дөрөв хоногийн байдлаар 23 зүйлийн 341 бодгаль бөгжиллөө. Умардын дууч шувуу (Phylloscopus borealis), ухаа дунхай (Lanius cristatus), дорны охил бялзуухай (Pragmaticola aedon) зэрэг шувуудын нүүдэл ид өрнөж байгаа бол борлог дууч шувуу (Phylloscopus inornatus), хурган намнаа (Ficedula albicilla) зэрэг дараагийн түгээмэл зүйлүүдийн нүүдэл эхэлж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Dariganga Bird Ringing Station
has started its fall season monitoring for 2020. We are pursuing to start
migration study of shore birds at the Ganga Lake in following years. Currently,
we are working on suitable capturing method and choosing good sites for catching
waders at the lake. In the station, Tuvshintugs.S from WSCC, Enerel.S,
Amidral.B and Nandinjargal.E from NUM are working.
However, we started the ringing
on 12th August, our work was stopped by rain which started before
midday of 12th and continued until last Friday. Therefore, we are
sharing news of 4 ringing days. A new season of ringing has started by banding a chick of
White-naped crane. As many of us know, White-naped crane bred and successfully
fledged a chick in Dariganga’s steppe for the first time. How wonderful is that,
an endangered species is expanding their breeding ground. The chick was
captured by rangers of Dariganga National Park, some locals and our team. We named
the chick as “Ganga”.
In Dariganga BRS, 341 individuals that belonging to 23 species
were ringed within 4 operation days.
Currently, the dominant migrants are Arctic warbler, Brown shrike and
Thick-billed warbler in this stop over site. Also some of Yellow-browed warbler
and Taiga flycatchers are recently arriving and refueling here.
Баруун хөлдөө улаан, цэнхэр, шар зүүн хөлдөө шар өнгийн бөгжтэй “Ганга” Ganga has been adorned red, blue and yellow collared rings on right leg and yellow on left.
Хамгийн ихээр
баригдсан болоод сонирхол татахуйц зүйлүүдийг доор жагсаав. Here is the list of the most frequently ringed and
attractive species.
Умардын дууч
шувуу Arctic warbler Phylloscopus
borealis - 115
Ухаа дунхай
Brown shrike Lanius cristatus - 34
Банхар охил
бялзуухай Thick-billed warbler Pragmaticola
aedon - 34
Хээрийн боршувуу Tree
sparrow Passer montanus - 50
Тарчигнаа
зэржгэнэ Lesser whitethroat Sylvia
crucca - 36
Дорнын шар цэгцгий Eastern yellow wagtail Motacilla tschutschensis - 21
Борлог дууч шувуу Yellow browed warbler Phylloscopus inornatus - 10
Шугуйн хөгчүү Wood
sandpiper Tringa glareola - 3
Бүрдний хөгчүү Marsh sandpiper Tringa
stagnatilis – 3
Эгэл хөгчүү Common
sandpiper Actitis hypoleucos - 2
Хээрийн охил
бялзуухай Paddyfield warbler Acrocyphalus
agricola- 3
Шар элэгт хөмрөг Yellow-breasted
bunting Emberiza aureola – 2
Дорны охил
бялзуухай Oriental reed warbler Acrocyphalus orientalis – 2
Дорны хүүрзгэнэ
Oriental turtle dove Streptopelia orientalis - 1
Эр улаавар бужмар, A male common rosefinch
Бөөвөлжин өвөөлж, Eurasian hoopoe
Залуу шар элэгт хөмрөг, young Yellow-breasted bunting
Эр шар элэгт хөмрөг, а male Yellow-breasted bunting
Дорнын шар цэгцгий Eastern yellow wagtail
Дагуур намнаа Asian brown flycatcher
Дорны хүүрзгэнэ Oriental turtle dove
Бүрдний хөгчүү Marsh sandpiper
Шугуйн хөгчүү Wood sandpiper
Хээрийн охил бялзуухай Paddyfield warbler
Банхар охил бялзуухай Thick-billed warbler
Дорны охил бялзуухай Oriental reed warbler